• Тусгай дугаар - 70040222
Техникийн үйлчилгээ хүссэн хэрэглэгчдэд өгөх зөвлөмжийн хуудас
Хэрэглэгч та Улаанбаатар сүлжээ ХХК-аас техникийн үйлчилгээ авахыг хүсч байгаа бол 
  • Цахилгаан хангамжийн сүлжээний доголдол гэмтэл, зөрчлөө арилгуулах, өөрийн эзэмшлийн гэр, байр орон сууцны цахилгаан хангамжийн сүлжээг найдваржуулах, ахуйн цахилгаан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийлгэх, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг шинээр суурилуулах зэрэг техникийн үйлчилгээ авахыг хүсвэл Улаанбаатар сүлжээ ХХК-ны байранд биеэр ирэх буюу утсаар, эсвэл майл хаяг, цахим сайтаар дамжуулан хүсэлт, захиалгаа өгч болно.
  • Хэрэглэгч та үйлчилгээ авах захиалгаа өгөхдөө Техникийн үйлчилгээ авахыг хүссэн өргөдөлийн заалт нэг бүрийг үнэн зөв гаргацтай бөглөнө үү.
  • Хэрэглэгч та үйлчилгээ авахын тулд тухайн ажилд тохирсон үйлчилгээний хураамж төлөх ба энэ хураамжаа банканд бэлэн болон бэлэн бусаар, бичилтийн циклд багтаан төлөхөөр дараа төлбөрийн хэлбэрээр / бичилтийн баримт дээр цахилгаан эрчим хүчний төлбөрийн хамт үйлчилгээний төлбөрийн хэмжээ бичэгдэнэ./төлж болно. 
  • Та өргөдөлийн маягт бөглөж, үйлчилгээний төлбөр төлөх сонгох буюу үйлчилгээний төлбөрөө төлсөн бол таны хүсэлтийг техникийн үйлчилгээнүүдийн жагсаалтад заасан хугацаанд хийж гүйцэтгэнэ.
  • Холбогдох журмын дагуу захиалгат ажлыг хийж гүйцэтгэх хугацаанд өргөдөлд бичэгдсэн хаягийн дагуу та үйлчилгээ хийлгэх газар дээрээ байж үйлчилгээ хийлгэнэ үү.
  • Техникийн үйлчилгээг биетээр хийж гүйцэтгэх техникийн үйлчилгээний ажилтаныг очиход хэрэглэгч та байхгүй байсан, хаягаа буруу өгсөн, материал дутуу зэрэг шалтгааны улмаас үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон хариуцлагыг хангагч хариуцахгүй ба та дахин үйлчилгээ хүсвэл нэмэлт хураамж төлж ажлын захиалгыг шинэчлэнэ.
  • Танд үзүүлсэн техникийн үйлчилгээ нь урьдчилж өгсөн захиалгаас өргөтгөгдөх буюу нэмэлт ажил хийх шаардлагтай болсон бол та өөрийн хүсэлтээр уг ажлыг хийлгэж болох ба хийгдэх ажлын үйлчилгээний хураамжийг нэмж төлөхөөр зөвшөөрч гарын үсэг зурна. Энэ үйлчилгээний хураамж нь бичилтийн баримт дээр цахилгаан эрчим хүчний төлбөрийн хамт үйлчилгээний төлбөрийг төлнө үү.
  • Та үйлчилгээ хүссэн өргөдөл дээрээ холбоо барих утсаа тэмдэглээгүй бол хэрэглэгч та өөрөө манай дуудлагын утасруу залгаж холбоо барьж үйлчилгээний талаар лавлана уу.
НИЙТЭЛСЭН: 2020-02-03 өдөр 16:25:5 цаг