• Тусгай дугаар - 70040222
Сургалтын бодлого
2020 онд хүртэл хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хархад шинэ техник технологийн шинэчлэл хийж гүйцэтгэх, ажлын цар хүрээ улам бүр нэмэгдэж тэр хэмжээгээр ажиллах хүчний ур чадвар ,дадлага туршлагыг ихээр шаардах нь тодорхой байна.
 
Байгууллага нь албан тушаалын хэрэгцээ шаардлагыг шууд бүрэн гүйцэд хангах хүнийг зах зээлээс олж элсүүлэх  боломжгүй тул ажил албан тушаалд элсүүлсэн хүнийг сургаж хөгжүүлэх, ажлын шаардлагад нийцүүлэн чадваржуулан хөгжүүлэх нь хүний нөөцийн менежментийн нэг гол үндсэн үүрэг болдог.
 
Энэхүү үүргийг хэрэгжүүлэхэд дараах асуудлыг шийдвэрлэнэ.
Үүнд:
  • Шинээр ажилд элсүүлж авсан ажилтныг эрхлэх албан тушаалтай нь танилцуулж ажилд нь дадлагажуулах 
  • Ажилтны мэдлэг ур чадвар нь албан тушаалын хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж тогтоох ажилтанд ажил үүргээ биелүүлэхэд нь дутагдаж байгаа мэдлэг ур чадварыг тодорхойлох.
  • Ажилтанд дутагдаж байгаа мэдлэг ур чадвар ,эзэмшүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр боловсруулах
  • Сургалтын хөтөлбөрт шинжилгээ хийж сургалтыг гадны байгууллагад сургах, ажил дээр нь сургах, ажилтаныг бие даалгаж сургах , ажилтныг бие даалгаж сургах хэлбэрүүдээс сонголт  хийх, сургалтын байгууллагатай гэрээ хийж сургалт зохион байгуулах .
  • Сургалтын дараа ажилтны сурсан байдлыг үнэлэх.
Ажлын байранд тавих шалгуур үзүүлэлтээр компаний бүх шатны удирдах болон инженер техникийн ажилтан, албан хаагчид, мэргэжлийн ажилчдыг дүгнэж үзвэл боловсрол, мэргэжлийн түвшин, ажлын дадлага туршлагаарай ажлын байрны шаардлагыг хангасан үнэлгээтэй байгаа  ба ойрын жилүүдэд баримтлах чиглэл боловсруулахдаа дараах зүйлийг анхаарах шаардлагатай.
  • Удирдах ажилтны нөөцийг удирдлагын академи болон гадаадын мэргэжлийн байгууллагад сургаж дадлагажуулах, жил жилийн сургалтын төлөвлөгөөгөөр магистр эзэмшсэн хүнийг зөвлөх инженерийн сургалтанд хамруулах.
  • ИТА болон албан  хаагчдын хэрэгцээг их дээд сургууль,  коллежид гэрээгээр суралцуулж бэлтгэхийн зэрэгцээгээр мэргэжлийн хүмүүсийг ажилд зуучлагч  байгууллагууд их дээд сургуулиас судалж хангах, салбарын сургалтын байгууллагуудад элсүүлж мэргэжил дээшлүүлэх 
Компани нь ажиллагсадын техникийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг байнга зохион байгуулдаг боловч харилцааны ур чадварыг эзэмшүүлэх , шийдвэр гаргах ур чадварыг дээшлүүлэх зэрэг сургалтыг орхигдуулж байна.
 
Иймд 2018-2020 онд хүнээ хөгжүүлэх, идэвхжүүлэх сургалтанд илүү анхаарах нь зүйтэй.
 
Сургалт гэдэг нь тухайн ажилтан нь ажлын байранд тавигдах шаардлага хангасан мэдлэг мэргэжил, оюуны чадавхи, ур чадвар, туршлага дутагдах үед тодорхойлолтын дагуу тусгай бэлтгэсэн хөтөлбөр бүхий үйл явц юм. 
 
НИЙТЭЛСЭН: 2020-02-03 өдөр 16:35:3 цаг