Хэрэглэгч та түр хугацаагаар цахилгаан хангамжийн сүлжээнээс салгагдах гэж байгаа бол:
-
Хэрэглэгч та цахилгаан хангамжийн сүлжээнээс салгагдах техникийн үйлчилгээг авахыг хүсвэл Улаанбаатар сүлжээ ХХК-ийн байранд биеэр ирэх буюу утсаар захиалгаа өгнө үү.
-
Хэрэглэгч та цахилгаан хангамжийн сүлжээнээс салгагдах үйлчилгээ авах захиалгаа өгөхдөө “Өөрийн хүсэлтээр цахилгаан хангамжийн сүлжээнээс салгагдахыг хүссэн өргөдөл”-ийн /Хавсралт 1/ заалт нэг бүрийг үнэн зөв гаргацтай бөглөнө үү.
-
Хэрэглэгч та үйлчилгээ авахын тулд тухайн ажилд тохирсон үйлчилгээний хураамж төлөх ба энэ хураамжаа банканд бэлэн болон бэлэн бусаар бичилтийн циклд багтаан төлөхөөр дараа төлбөрийн хэлбэрээр /бичилтийн баримт дээр цахилгаан эрчим хүчний төлбөрийн хамт үйлчилгээний төлбөрийн хэмжээ бичэгдэнэ/ төлж болно.
-
Та өргөдлийн маягт бөглөж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ бичэгдэнэ/ төлж болно.
-
Та өргөдлийн маягт бөглөж, үйлчилгээний төлбөр төлөх хэлбэрээ сонгох буюу үйлчилгээний төлбөрөө төлсөн бол таны хүсэлтийг 24 цагийн дотор хийж гүйцэтгэнэ.
Хэрэглэгч та нүүн шилжих болсоны улмаас цахилгаан хангамжийн сүлжээнээс салгагдах гэж байгаа бол:
-
Хэрэглэгч та нүүн шилжих гэж байгаа бол Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 42-т заасны дагуу энэ тухай хангагчид 7 хоногийн өмнө мэдэгдэж хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоог хийж дуусгавар болгох үүрэгтэй.
-
Хэрэглэгч та тоолуурын заалтыг сүүлчийн удаа авсанаас хойш цахилгаан хангамжийн сүлжээнээс салгагдах өдөр хүртэлх цахилгаан эрчим хүчний төлбөрийн зөрүүг урьдчилан төлнө үү.
-
Хэрэглэгч та цахилгаан хангамжийн сүлжээнээс салгагдах үйлчилгээ авах захиалгаа өгөхдөө “Өөрийн хүсэлтээр цахилгаан хангамжийн сүлжээнээс салгагдахыг хүссэн өргөдөл”-ийн /Хавсралт 1/ заалт нэг бүрийг үнэн зөв гаргацтай бөглөнө үү.
-
Хэрэглэгч та үйлчилгээ авахын тулд тухайн ажилд тохирсон үйлчилгээний хураамж төлөх ба энэ хураамжаа банканд бэлэн болон бэлэн бусаар төлж болно.
-
Хэрэглэгч та дээрх шаардлагуудыг биелүүлсэн бол таны хүсэлт, захиалгыг 24 цагийн дотор хийж гүйцэтгэнэ.
Та үйлчилгээ хүссэн өргөдөлдөө холбоо барих утсаа тэмдэглээгүй бол хэрэглэгч та өөрөө лавлах утасруу залгаж холбоо барьж үйлчилгээний талаар лавлана уу.
НИЙТЭЛСЭН: 2020-02-03 өдөр 16:42:0 цаг
Хуваалцах