• Тусгай дугаар - 70040222
Цахилгаан эрчим хүчний хангамжаа сэргээлгэхийг хүссэн хэрэглэгчдэд зориулсан зөвлөмж
Та цахилгаан эрчим хүчний хангамжаа сэргээлгэх буюу дахин залгалт хийлгэхийг хүсч байгаа бол:
 
  • Та цахилгаан эрчим хүчний хангамжаа сэргээлгэхийн тулд юуны өмнө ямар зөрчлийн улмаас цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хязгаарлуулсан тэр зөрчлөө арилгасан байхыг хүсье.
  • Та тухайн зөрчлөө арилгасан бол цахилгаан эрчим хүчний хангамжийг түдгэлзүүлсэн болон сэргээх үйлчилгээний хураамжийг төлнө үү.
  • Дээрх 2 нөхцөл биелэсэн тохиолдолд таны үйлчилгээ хүссэн захиалыг хүлээн авна.
  • Хэрэглэгч та Улаанбаатар сүлжээ ХХК-ны байранд биеэр ирж “Хэрэглэгч цахилгаан эрчим хүчний хангамжаа сэргээлгэхийг хүссэн өргөдөл”-ийг үнэн зөв, тодорхой гаргацтай бөглөнө.
  • Дээрх өргөдлийг үйлчилгээний хураамж төлсөн баримтын хамт хүлээн авах ажилтанд өгнө.
  • Хүлээн авах ажилтан таны таны өргөдлийг хүлээн авсанаас хойш 1 хоногийн дотор таны хүсэлт, захиалгыг биелүүлж цахилгаан эрчим хүчний хангамжийг сэргээнэ.
  • Бид танд холбогдох журмын дагуу түргэн шуурхай, чанартай үйлчилгээг үзүүлэх болно.
 
НИЙТЭЛСЭН: 2020-02-03 өдөр 16:43:0 цаг